• Эхлэл
  • "Шинжилгээгээр цацраг идэвхт бодис илрээгүй"

"Шинжилгээгээр цацраг идэвхт бодис илрээгүй"

2025/04/08

Улаанбадрах суманд Уранаас үүдэлтэйгээр байгаль орчин, мал амьтанд нөлөөлөл үзүүлж байгаа эсэх талаарх хяналт шалгалтын дүнг өнөөдөр /2025.04.08/ албаныхан танилцууллаа.


Тодруулбал, Сүүлийн үед Уран мал, амьтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөлж байна гэх мэдээлэл иргэдийн дунд үүссэн. Тиймээс уг асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулагдсан байдаг. Тус ажлын хэсгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар ахалж, ажлын хэсэгт Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчин, уур амьсгал өөрчлөлтийн яам, Усны газар, Мал эмнэлгийн ерөнхий газар гэх мэт бусад холбогдох газрууд багтжээ. Ажлын хэсгийнхэн Улаанбадрах сумд ажиллаж ургийн гажигтай төрсөн малтай нэр бүхий малчдын мал, ус, хөрс бэлчээрээс лабораторийн шинжилгээ авсан байна.

Мал, эмнэлгийн ерөнхий газрын дарга: Б.Болдбаатар

-Дорноговь аймгийн Улаанбадрах сумд ургийн гажигтай төлд шинжилгээ хийлээ. Ингэхдээ аймгийн мал эмнэлгийн лаборатортой хамтран ажилласан. Улмаар тухайн аймгийн малчин Норсүрэнгийн дутуу төрсөн ихэр хээлд, Батбаатар гэх малчны ургийн гажигтай төрсөн хурганаас дээж авч шинжилсэн. Шинжилгээг эд, эрхтэнд цацрагийн болон хүнд металийн үлдэгдлийг үзсэн. Ингэхэд цацраг идэвхт бодис илрээгүй мөн хүнд металийн хэмжээ хэвийн хэмжээнээс давсан зүйл байгаагүй. Тэгэхээр ямар нэгэн химийн гаралтай хүчин зүйлээс шалтгаалсан гэж үзэх боломжгүй. Ерөнхийдөө Монголд ургийн гажигтай төл гардаг. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Улаанхуст суманд нэг толгой нийлсэн хурга төрсөн. Энэ он гарсаар дөрвөн ургийн гажигтай төл төрсөн. Ердийн тохиолдлоос их, давтамж нь нэмэгдсэн зүйл байхгүй" гэв.

Усны газрын дарга З.Батбаяр:

-ШинжиУлаанбадрах сумд анх удаа Газрын доорх усны чанарын мониторинг хийлээ. Уурхайгаас хол малчдын ундандаа ашигладаг, малаа усалдаг худгаас дээж авсан. Нийт таван цэгээс дээж авсан. Энэ удаагийн шинжилгээгээр хүн, малын унданд аюул учруулах хортой бодис илрээгүй. Нэг удаагийн үйлдлээр дүгнэлт гаргах боломжгүй тиймээс цаашдаа тогтмолд хугацаанд дээж авч шинжилнэ. Гэдэсний савханцар вирус бага хэмжээгээр илэрсэн. Энэ нь тухайн худгийн ойролцоох малын өтгөнөөс илэрсэн гэж тооцоолсон. Ерөнхийдөө Улаанбаатар хотод байх голуудаас гэдэсний савханцар вирус байнга илэрч байгаа гэлээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 04 сарын 10