• Эхлэл
  • Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

2025/04/09

ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уналтад ороод байгаа нүүрсний салбарыг дэмжихэд чиглэсэн дөрвөн зарлигт өчигдөр гарын үсэг зуржээ. 

Эдгээр зарлиг нь нүүрсний олборлолт, экспортыг нэмэгдүүлэх, янз бүрийн хязгаарлалтуудыг сулруулахад чиглэжээ. Д.Трамп мөн нүүрс олборлогч компаниудад АНУ-ын олон муж улсад үйл ажиллагаа явуулахыг хориглосон шийдвэрийг цуцалсан байна. Түүнчлэн Эрчим хүчний яам болон бусад холбогдох байгууллагуудад нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын тоог нэмэгдүүлснээр хиймэл оюуны салбарын өгөгдөл боловсруулах төвүүдийг цахилгаанаар хангаж чадах эсэхийг судлахыг даалгажээ. Засгийн газар мөн хуучин нүүрсний цахилгаан станцуудыг хааж зогсоох, нүүрсний уурхай байгуулах зөвшөөрөл олгох үйл явцыг түргэсгэх үүрэг хүлээжээ.

Америкийн удирдагч мөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгоор нүүрснээс аажмаар татгалзахад чиглэсэн муж улсуудын эрх баригчдын үйл ажиллагааг Хууль зүйн яам шалгана гэж мэдэгдсэн байна. 

“Нүүрсийг би гайхалтай, цэвэр түлш гэж нэрлэж байна. Нүүрсний эсрэг Жо Байдены зарласан дайныг бид бүрмөсөн дуусгана” гэж Д.Трамп хэлжээ. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 04 сарын 10