Хотын дарга Х.Нямбаатар ТҮЦ, гарааш буулгах, орц гарц нээх, явган хүний зам барих ажлыг эрчимжүүлэхээ өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг байна. Зөвшөөрөлгүй ТҮЦ буулгах ажил нийслэлийн Баянзүрх дүүргээс эхэлсэн. Тодруулбал, тус дүүргийн 22 дугаар хорооны автобусны буудлын ТҮЦ-ийг нүүлгэж, ул суурийн хог хаягдлыг цэвэрлэж эхэлсэн юм.
Гэвч уг ажил ТҮЦ эрхлэгчид болоод зарим иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулсан. Тиймээс эдгээр ТҮЦ-ийг нүүлгэж, орчныг чөлөөлөх эсэх талаар иргэдээс санал асуулга авч эхэлжээ. Санал асуулга дөрөвдүгээр сарын 10-17-ны өдрүүдийг дуустал буюу долоо хоног үргэлжлэх юм байна. Иймд иргэд та бүхнийг санал асуулгад идэвхтэй оролцохыг НЗДТГ-аас уриаллаа.
Та бүхэн ЭНД дарж санал асуулгад оролцоно уу.
Сэтгэгдэл байхгүй байна