"Харанга" хамтлагийн ахлагч, Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Энхманлай таалал төгсчээ. Тэрээр, "Харанга" хамтлагийн хамгийн анхны Гавьяат жүжигчин цолыг хүртсэн, Монгол Улсын Төрийн шагналт дуучин байсан билээ.
"Харанга" хамтлагаас өмнө тэрээр 1974 онд анх уран бүтээлийн замналаа эхэлж, "Ногоон гэрэл" хамтлагт гитарчнаар орж, Я.Одсүрэнтэй хамт тоглодог байв. Мөн 1977-1978 онд "Айзам" хамтлагт бөмбөрчнөөр тоглож, 1978 онд цэрэгт татагдаж "Соёмбо" хамтлагт орж 1986 он хүртэл хүчин зүтгэжээ. "Соёмбо" хамтлагт Ц. Чулуунбат, Н. Пүрэвдаш, Х.Лхагвасүрэн нартай танилцсан байна. Тэрээр 1986 онд циркэд гитарчнаар орж "Цирк Эстрад" хамтлагийг байгуулан тоглож байв.
Энэ үеэс эхлэн Монголын урлаг, соёлын ертөнцөд хүчин зүтгэж, үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан билээ. Талийгаачийн ар гэр, найз нөхөд, "Харанга" хамтлагийнханд гүн эмгэнэл илэрхийлье.
Сэтгэгдэл байхгүй байна