Хил хамгаалах ерөнхий газраас 2025 оны зургаадугаар сард агаарын болон авто, төмөр замын хилийн боомтуудын түр хаах өдрүүд болон ажиллах цагийн хуваарийг танилцууллаа. Энэ хугацаанд дараах өөрчлөлтүүд гарахаар байна:
Агаарын замын боомт:
-
Чингис хаан: Олон улсын нислэгийн цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана.
Монгол-Оросын хилийн боомтууд:
-
Алтанбулаг (авто зам): Өдөр бүр 24 цагаар ажиллана.
-
Сүхбаатар (төмөр зам): Олон улсын галт тэрэгний хуваарийн дагуу ажиллана.
-
Эрээнцав (төмөр болон авто зам): Цагийн хуваарийн дагуу ажиллана.
-
Тэс, Боршоо, Арцсуурь, Ульхан, Цагааннуур, Ханх боомтууд:
-
Зургаадугаар сарын 1 – Хүүхдийн баяраар;
-
Зургаадугаар сарын 11 – Бурхан багшийн Их дүйчэн өдрөөр;
-
Зургаадугаар сарын 12, 13, 14 – Оросын өдөр тохиосон тул тус өдрүүдэд түр ажиллахгүй.
-
Монгол-Хятадын хилийн боомтууд:
-
Замын-Үүд (төмөр зам): Олон улсын галт тэрэгний хуваарийн дагуу ажиллана.
-
Булган: Цагийн хуваарийн дагуу ажиллана.
-
Даян: Зургаадугаар сарын 1-20, 26-наас 7 дугаар сарын 10 хүртэл ажиллана.
-
Бусад авто замын боомтууд болох Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Хавирга зэрэг боомтууд:
-
Зургаадугаар сарын 1 (Хүүхдийн баяр),
-
Зургаадугаар сарын 11 (Бурхан багшийн Их дүйчэн өдөр) тус тус амарна.
-
Хилийн боомтын түр хаалтын хугацаа нь Монгол Улсын Засгийн газар, ОХУ болон БНХАУ-ын холбогдох байгууллагуудын хоорондын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд зохицуулагдсан болно.
Эх сурвалж: Хил хамгаалах ерөнхий газар
Сэтгэгдэл байхгүй байна