• Эхлэл
  • ӨВӨРХАНГАЙ: Б.Ганбат: Европын соёлыг Арвайхээрт нэвтрүүлнэ ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ

ӨВӨРХАНГАЙ: Б.Ганбат: Европын соёлыг Арвайхээрт нэвтрүүлнэ ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ

2025/05/27

 

 

Арвайхээр, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Франц Улсын Аллиер мужтай хамтын харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд аймгийн төр захиргаа, соёл урлаг, эрүүл мэндийн салбарын төлөөлөл тус улсад ажиллаад иржээ.

Энэ үеэр олон талт уулзалт, хэлэлцээр хийсэн бөгөөд тогтвортой аялал жуулчлал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, байгаль, цаг уурын өөрчлөлт ба хүний эрүүл мэндийн асуудлаар хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх шийдвэрт хүрсэн байна.

Ажлын багийн төлөөлөл, Арвайхээр сумын Засаг дарга Б.Ганбат хэлэхдээ, "Европын үйлчилгээний соёлыг аялал жуулчлалын салбарт нэвтрүүлэх,  ЕБС, СӨББ-ын үдийн хоолонд европ хоолны цэсийг оруулах, малын төрөлжсөн эмнэлэг, тэр дундаа адууны шүдний эмнэлгийг байгуулах талаар санал солилцож шийдвэрт хүрлээ. Миний хувьд хот төлөвлөлтийн талаар туршлага судалсан. Аллиер мужийн нэрэмжит гудамж, хүрээлэн байгуулж европын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд анхаарч ажиллана” гэлээ.

 

 

 

Дашрамд, Өвөрхангай аймаг, Аллиер мужийн хамтын ажиллагааны хүрээнд Франц улсаас 200 гаруй хүн Өвөрхангай аймгийг зорьсон бол тус аймгаас 20 гаруй хүн Аллиер мужид ажиллаад иржээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна