• Эхлэл
  • Цаг агаар: Дуу цахилгаантай аадар бороо орно

Цаг агаар: Дуу цахилгаантай аадар бороо орно

2025/06/17

Төвийн болон баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул иргэд та бүхнийг үер, ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Тодруулбал, зургадугаар сарын 17-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүсэх боловч 18-наас нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар хална.

Хур тунадас: Энэ сарын 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 18-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд Алтайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 20, 21-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 22-нд Хангайн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: 17-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байх боловч, 18, 19-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө +4…+9 градус дулаан, өдөртөө +21…+26 градус, говийн бүс нутаг болон Орхон Сэлэнгийн сав нутгаар шөнөдөө +15…+20 градус, өдөртөө +30…+35 градус, бусад нутгаар шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +25…+30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМЫН 10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Хур тунадас: Энэ сарын 17-нд үдээс хойш дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: 17, 18-нд шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +18…+23 градус дулаан, 19-нөөс халж шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +25…+30 градус дулаан байна.

Эх сурвалж: УЦУОШГ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна