• Эхлэл
  • Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцов

Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцов

2025/06/20

Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцов

 

МОСКВА, 2025 оны зургаадугаар сарын 20 /DW/. Орос, Украины талууд Истанбулд хүрсэн тохиролцооны хүрээнд олзлогдсон цэргүүдээ солилцох ээлжит ажиллагааг явуулсан тухай Москва, Киев дэх албан ёсны эх сурвалжууд пүрэв гарагт буюу өчигдөр мэдээлжээ. 

“Зургаадугаар сарын 2-нд хүрсэн тохиролцооны дагуу цэргүүдээ буцаан авч, Украины Зэвсэгт хүчний олзлогдсон цэргүүдийг шилжүүлэн өглөө” гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна. 

Украины Ерөнхийлөгч В.Зеленский мөн солилцох ажиллагаа явуулсныг баталсан байна. “Манай хүмүүс Оросын олзноос суллагдаж эх орондоо эргэн ирж байна. Тэд бол Зэвсэгт хүчин, Үндэсний гварди, Улсын хил хамгаалах албаны дайчид юм. Тэдний ихэнх нь 2022 оноос хойш олзонд байсан" гэж В.Зеленский олон нийтийн сүлжээнд бичжээ. 

Энэ удаагийн солилцох ажиллагаагаар талууд тус бүр хэдэн хүн сулласнаа мэдээлээгүй байна. 

Орос, Украины төлөөөлөгчид Истанбулд болсон шууд хэлэлцээний үеэр хүнд шархадсан цэргүүд, 18-25 насны олзлогсдыг солилцох, мөн тус бүр зургаан мянган цэргийн цогцсыг харилцан шилжүүлэхээр тохиролцсон юм. Талууд зургаадугаар сарын 9-нд 25-аас доош насны цэргүүдийг солилцжээ. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна