• Эхлэл
  • 39 градус хүрч халж, аадар бороо орно

39 градус хүрч халж, аадар бороо орно

2025/06/23

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр энэ долоо хоногт халуун өдрүүд үргэлжлэх нь. Гэхдээ дуу цахилгаантай аадар бороо мөн орохыг анхаарууллаа.

Тодруулбал, өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутаг болон говийн аймгуудын өмнөд хэсгээр, 24-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +6…+11 градус, өдөртөө +21…+26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +18…+23 градус, өдөртөө +34…+39 градус, бусад нутгаар шөнөдөө +13…+18 градус, өдөртөө +29…+34 градус дулаан байна. 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.

цаг агаар


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна