• Эхлэл
  • Нобелийн энх тайвны шагналд Трампыг санал болгожээ

Нобелийн энх тайвны шагналд Трампыг санал болгожээ

2025/06/22

Пакистан улс 2026 оны Нобелийн энх тайвны шагналыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампд өгөх санал дэвшүүлсэн байна. Учир нь саяхан болсон Энэтхэг, Пакистаны мөргөлдөөнийг зогсооход чухал үүрэг гүйцэтгэсэнтэй холбоотой гэж тайлбарлажээ. Пакистаны засгийн газар Бямба гаригт (2025.06.21) хийсэн мэдэгдэлдээ, Трамп төрийн мэргэн ухаан гаргаж, хурдацтай муудаж байсан нөхцөл байдлыг намдаасан гэж онцлон тэмдэглэсэн байна.

Трамп эцсийн дүндээ гал зогсоохыг баталгаажуулж, цөмийн зэвсэгтэй хоёр улсын хооронд, олон сая хүнд гамшигт үр дагавар авчрах өргөн хүрээний мөргөлдөөнөөс сэргийлсэн гэж мэдэгджээ.

Трампын хувьд ерөнхийлөгчийн албан тушаал хашиж эхэлснээсээ хойш Нобелийн энх тайвны шагнал авах сонирхолтой гэдгээ илэрхийлж ирсэн. Гэсэн хэдий ч Энэтхэг, Пакистаны хооронд гал зогсоосон ч хурцадмал байдал үргэлжилсээр байгаа. Улмаар Вашингтонтой харилцаагаа сайжруулах зорилгоор Трампыг энх тайвны шагналд санал болгосон гэж зарим шинжээчид үзэж байна. Энэтхэгийн засгийн газар Трампын зуучлалаар бус, харин хүчирхэг батлан хамгаалах хүч нь Пакистаныг гал зогсооход хүргэсэн гэж үздэг байна.

ЭХ СУРВАЛЖ: NHK


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна