Компаниудыг тендерийн, тендерийн биш гэж хоёр ангилчихаж болно. Бор зүрхээрээ зүтгэж яваа бизнес эрхлэгчдийн компани тендерийн биш гэсэн ангилалд багтацгаадаг. Харин улстөрд ойр нөлөөтэй, эзэн нь улстөрд орж өндөр алба хашдаг компаниуд сүүлийн 30 жил тендерээр амьдарч байна. Тендерээр амьдардаг компаниудыг өдгөө Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хэвлэлийн компаниуд тэргүүлдэгийг Монгол даяараа мэднэ. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёрын дунд хов хутгаж засаг самарсан гэгдэж буй “муужгай сайд”-ын тендер хамсан онцлох 8 баримтыг хүргэе.
- Мөнхийн үсэг”, “Монгол үнэт цаас, хэвлэл”, “Аз хур” хэмээх компаниудаараа дамжуулан, 2014-2020 оны хооронд 41 тендерт ялж, нийт 3 тэрбум, 259 сая төгрөг авч байжээ. 2020-2023 оны хооронд гурван компаниараа 32 тендерт ялж, 2.8 тэрбум төгрөг авсан тоо бий.
- 2021 оны нэгдүгээр сарын 29-нд Гадаад харилцааны сайдын үүрэгт ажилдаа орсноос хойш 2021, 2022, 2023, 2024 онуудад ч цөөнгүй тендерт орж, ялжээ. Олон ийтэд нээлттэй дата мэдээллээс харахад энэ үеэс хойш гэхэд л “Мөнхийн үсэг” компани 1,5 тэрбум төгрөгийн 17 тендерт шалгарсан байна. “Аз хур” компанийн хувьд Б.Батцэцэгийг сайд болсноос хойш 1.2 тэрбум төгрөгийн 11 тендерт шалгарчээ.
- Түүний компаниудаас хамгийн өндөр дүнтэй тендер хамдаг нь"Монголын үнэт цаас хэвлэл" ХХК. Тус 10 гаруй тэрбумын долоон тендерт шалгарчээ. Татварын ерөнхий газраас зарласан Үнэт цаас буюу Олон улсын стандартад нийцсэн дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий кодтой, технологийн нууцлал бүхий согтууруулах ундаа, тамхины онцгой албан татварын тэмдэг хэвлэн нийлүүлэх гэх 2,7 тэрбумын өртөгтэй тендер байгаа юм. Энэхүү тендер дотроо Согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдэг хэвлэх 4 тэрбумын, Тамхины онцгой албан татварын тэмдэг хэвлэх 5,6 тэрбумын гэж хоёр өндөр дүн бүхий тендер болон салж байна.
Эх сурвалж: eguur.mn
Сэтгэгдэл байхгүй байна