• Эхлэл
  • Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнийг энэ сарын 17-ноос нэмнэ

Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнийг энэ сарын 17-ноос нэмнэ

2025/11/11

Орон нутгийн дөрвөн чиглэлд үйлчилгээ үзүүлдэг автобусны тасалбарын үнийг энэ сарын 17-ноос эхлэн нэмэхээр болсныг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлэв.

Тодруулбал, Булган, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ рүү явах автобусны үнийг нэмж байгаа аж. Булганы автобусны тасалбар том хүн 40000, хүүхэд 20000 төгрөг болжээ.

Харин Эрдэнэтийн автобус 39800, хүүхэд 19150, Хөвсгөлийнх том хүн 78800, хүүхэд 39400, Сэлэнгийнх том хүн 32400, хүүхэд 16200 болов.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна