
Нийслэлд инфляц 9.9 хувь, хөдөө орон нутагт 7.7 хувьтай байгаа талаар Монголбанкаас мэдээлж байсан. Тухайлбал, инфляцаас хамаарч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн томоохон зах худалдааны төвүүдэд нэмэгдэж буйг эдийн засагчид инфляцын түвшин өсөж буйтай холбон тайлбарлаж байна. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос 2025 оны арваннэгдүгээр сарын 10-ний өдрийн байдлаар Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн томоохон худалдааны төвүүдэд зарагдаж буй гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний дундаж үнийн мэдээллийг танилцууллаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өмнөх долоо хоногоос 0.3 хувь өсч, өмнөх сараас 0.3 хувиар өссөн үзүүлэлтэй гарсан аж. Тухайлбал, хонины мах 0.2 хувь, үхрийн мах 0.6 хувь, ямааны мах 4.4 хувиар тус тус буурчээ. Нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд хонины мах кг 16671 төгрөг, үхрийн мах кг 20875 төгрөг, ямааны мах кг 13325, сонгино кг нь 4068 төгрөгийн үнэтэй байна. Үүнээс гадна нэгдүгээр зэргийн гурил кг нь 2459 төгрөг, сүү /задгай, литр/ 5012 төгрөг, элсэн чихэр кг нь 4951 төгрөг, цагаан будаа кг нь 4913, дотоодын төмс кг нь 2364 төгрөгөөр тус тус худалдаалж байна.
Мөн АИ-92 бензин литр нь 2590 төгрөгөөр шатахуун түгээх станцуудаар борлуулагдаж байна.
Харин аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний бүтээгдэхүүний үнийг мэдээлэл 2025 оны арваннэгдүгээр сарын 10-ний өдрийн байдлаар хонины мах кг нь 13515 төгрөг, үхрийн мах кг 17650 төгрөг, ямааны мах кг 11882 төгрөгөөр тус тус худалдаалж байна. Мөн нэгдүгээр зэргийн гурил кг 2750 төгрөг, сүү /задгай, литр/ 4328 төгрөг, элсэн чихэр кг 4152 төгрөг, цагаан будаа кг 4091 төгрөгийн үнэтэй байгаа аж. Харин аймгийн төвүүдэд АИ-92 /литр/ 2800 төгрөг, А-80 /литр/ 2611 төгрөг, дизелийн түлш /литр/ 3365 төгрөгийн үнэтэй байна.
Аймгийн төвүүдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад зарим бараа бүтээгдэхүүн 0.1-0.5 хувь хүртэл өссөн үзүүлэлтэй гарсан байна.




Сэтгэгдэл байхгүй байна