• Эхлэл
  • Шадар сайд Х.Ганхуяг тангараг өргөлөө

Шадар сайд Х.Ганхуяг тангараг өргөлөө

2025/11/12

Шадар сайд Х.Ганхуяг тангараг өргөлөө

Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг Шадар сайдаар томилох асуудлыг танилцууллаа.

УИХ-ын гишүүн Л.Энхнасан:

-Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудал бүсийн хөгжлийн хөтөлбөр, бодлого, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн нэгдсэн бодлого, стандарчлал, чөлөөт бүс байгуулах асуудал орж байгаа. Монголд 1995 оноос эдийн засгийн чөлөөт бүс байгуулах үзэл баримтлал баталсан. Үе үеийн Засгийн газар чөлөөт бүсийг хөгжүүлэх зорилгыг дэвшүүлсэн ч энэ ажил удаашралтай байгаа. Тиймээс шинээр томилогдож буй Шадар сайд энэ асуудалд анхаарч ажиллаарай. 

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-Шадар сайд та онцгой байдлын барилга байгууламжийн төсөв дээр анхаарч ажиллаарай. Сая төсвөөс энэ бүгд хасагдсан. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Дэмжиж ажиллана. Ирэх оны улсын төсөв батлагдагдахдаа амаргүй замыг тууллаа. Багш, эмч нарын цалин, ахмад настны тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Онцгой байдалд ажиллаж байгаа хүмүүсийг тушаал өгч ажиллуулдаг ч зарим үед хүчин мөхөстдөг. Техник тоног төхөөрөмжийн асуудалд анхаарч өгөөрэй. 

Нэр дэвшигч Х.Ганхуяг:

-Бүсчилсэн хөгжлийн бодлогыг 2020-2024 оны хооронд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхдээ суурь үзэл баримтлалыг хийсэн. 2024-2025 онд бүсчилсэн хөгжилтэй холбоотой ТЭЗҮ, зураг төсвийн мөнгийг суулгаж өгсөн. Ирэх онд бүсчилсөн хөгжлийн зураг төсөвтэй холбоотой хөрөнгө оруулалтын анх удаа тусгаж байна. Уг нь 180 тэрбум төгрөгийн өртөгтэй төслүүдийг 2026 онд санхүүжүүлэхээс 96 тэрбум төгрөг рүү орж байгаа. Төсөвт өртөг нь 200 орчим тэрбум төгрөг байх юм. Ирэх жилээс бүсчилсэн хөгжилтэй холбоотой хөрөнгө оруулалтаа хийгээд эхэлнэ. Цаашдаа бид бүсчилсэн хөгжлийн гол бодлогоо болгохгүй бол болохгүй. 

УИХ-ын байнгын хорооны албан бланк дээр Төсвийн байнгын хорооны даргын албан үүргээ УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяад түр хариуцуулж байна гэсэн байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар:

–Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар Хассуурийн Ганхуягийг томилох тухай захирамжид гарын үсэг зурж, батламжилж байна. 

Шадар сайд Х.Ганхуяг:

–Монгол Улсын Их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж гишүүний үүргээ чандлан биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна