• Эхлэл
  • УБТЗ-ын гол зам Ази-Европыг холбох гүүр болж байна

УБТЗ-ын гол зам Ази-Европыг холбох гүүр болж байна

2025/12/10

Монгол Улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсэг болж эдийн засгийн өсөлтөө хурдасгах зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд Ази-Европыг холбосон хамгийн дөт коридорт тооцогддог “УБТЗ” ХНН-ийн гол зам чухал үүрэгтэй.

Сүүлийн жилүүдэд тус нийгэмлэгийн гол замаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэгний тоо жилээс жилд хурдацтай өсөн нэмэгдэж байгаа бөгөөд энэ оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 3557 чингэлгийн галт тэрэг ОХУ, БНХАУ-ын хооронд аялсан нь өнгөрсөн оны мөн үеэс 639 галт тэргээр илүү байна. Оны эцэс гэхэд “УБТЗ” ХНН өөрийн гол замаар 3800 галт тэрэг аялулахаар төлөвлөн ажиллаж байна.

 


Сэтгэгдэл байхгүй байна