• Эхлэл
  • ГЕГ-ын дарга Р.Отгонжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

ГЕГ-ын дарга Р.Отгонжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

2025/12/10

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалыг хүсэлтийг нь үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Гаалийн байгууллагад хийсэн хяналт шалгалтаар авлигын ноцтой хэргүүд илэрч, гаалийн байгууллагын үйлчилгээнд цахим шинэчлэл хийх, илэрсэн зөрчлүүдийг шуурхай арилгахыг Сангийн сайдад даалгасан байна.

Өнгөрсөн 2022 онд Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтыг ажлаас нь чөлөөлж, түүний оронд нь ЦЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргалыг томилж байв. Цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал нь Говь-Алтай аймагт төрсөн бөгөөд 1993-1997 онд Цагдаагийн дээд сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр суралцаж төгссөн байна.

Ажилласан байдал

  • 1997-1998 онд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч,
  • 1998-2002 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй  мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч, чиглэлийн ахлах мөрдөн байцаагч
  • 2002-2012 онд Улсын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст  ахлах мөрдөн байцаагч, чиглэлийн ахлах мөрдөн байцаагч
  • 2012-2014 онд Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтсийн дарга,
  • 2014-2015 онд ЦЕГ-ын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын дарга
  • 2015-2017 онд ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын дарга
  • 2017 онд Мөрдөн байцаах албаны даргаар тус тус томилогдон ажилласан.
  • 2022 онд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар томилогдон ажиллаж байжээ.

ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна