• Эхлэл
  • Б.Цогтнаран: Хоёроос дээш жил татвараа төлөөгүй бол дансыг нь хааж байгаа

Б.Цогтнаран: Хоёроос дээш жил татвараа төлөөгүй бол дансыг нь хааж байгаа

2025/12/11

Татварын орлогын төлөвлөгөө, гүйцэтгэл болон татварын өр хураах ажиллагаатай холбоотой асуудлаар Татварын Ерөнхий газрын дарга Б.Цогтнарангаас тодруулсныг хүргэж байна


Татварын алба 2025 онд улсын төсөвт 17.9 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 2025 оны арванхоёрдугаар сарын 11-ний байдлаар 15.5 их наяд буюу 86 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, орон нутгийн төсөвт 6.5 их наядын орлого төлөвлөснөөс 5 их наяд орчмыг төвлөрүүлсэн байна. Гэвч нүүрсний олон улсын үнэ анхны төсөөллөөс доогуур байгаа нь жилийн эцэст татварын орлого 700 тэрбум төгрөгөөр тасрах эрсдэлийг үүсгэж байгаа аж.

Татварын байгууллагын хамгийн их анхаарал татаж буй асуудал бол татварын өр хураах ажиллагаа. Татварын албанд 265 мянга орчим татвар төлөгч бүртгэлтэй бөгөөд тэдний 26 хувь буюу 72 мянган татвар төлөгч нийт 6.1 их наяд төгрөгийн татварын өртэй. Энэ өрийн 30 орчим хувь буюу 2.1 их наяд нь уул уурхайн салбарын компаниудад ногдож байгаа нь дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнийн уналтын нөлөө болохыг татварын албанаас тайлбарлав.

Өртэй 72 мянган татвар төлөгчийн дийлэнх болох 54 мянга нь 10 хүртэлх сая төгрөгийн өртэй бөгөөд тэдний өр нийт өрийн 1.4 хувийг л эзэлдэг. Харин их хэмжээний өр нь цөөн тооны томоохон аж ахуйн нэгжүүдэд төвлөрчээ.

Татварын алба Татварын ерөнхий хуулийн хүрээнд мэдээлэл өгөх, хяналт тавих, орлогын төлөвлөгөөг биелүүлэх гэсэн үндсэн чиг үүргийнхээ дагуу 2024 оноос өмнө үүссэн, хоёр жилээс дээш хугацаанд хуримтлагдсан өрүүдийг барагдуулах ажиллагааг эрчимжүүлээд байна. Одоогоор 9,000 гаруй татвар төлөгчид нэхэмжлэх хүргүүлсэн бөгөөд өр барагдуулахгүй тохиолдолд хуулийн дагуу хөрөнгө битүүмжлэх, данс хаах зэрэг дараагийн арга хэмжээг авч эхэлсэн байна.

1.Татварын орлого
2025.12.10-ны байдлаар / их наяд төгрөг/
Д/д 2024 оны орлого 2025 он
төлөвлөгөө орлого хувь
НИЙТ ОРЛОГЫН ДҮН 17.9 18.0 15.5 86.3%
1.Улсын төсөв 12.2 11.2 10.0 89.9%
2.Орон нутгийн төсөв 5.6 6.8 5.5 80.4%
         
         
2.Татварын өрийн үлдэгдэл
         
Хуулийн этгээд Дүн
/их наяд төгрөг/
     
                                 72,625 6.1

ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна