
Аж үйлдвэр, Эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин шатахууны талаар мэдээлжээ.
Б.Энхтүвшин:
“Манай улс шатахуун, түлшний хэрэглээнийхээ 95 хувийг ОХУ-аас таван хувийг БНХАУ-аас импортоор хангаж байгаа. Энэ сард ОХУ-аас 83,600 тонн АИ-92 автобензин, 134,240 тонн дизель түлш, 1,560 тонн АИ-95 автобензин авахаар гэрээгээ хийж, баталгаажуулсан.
Өнөөдрийн байдлаар нийт шатахууны хангамжийн 48–49 хувийг импортоор аваад байна. Сарын 2/3 нь өнгөрчихсөн байхад шатахууны нийлүүлэлт 50 хувь хүрэхгүй байгаа нь хомсдол үүсэх нэг шалтгаан болсон. Дэлхий нийтээрээ мэдэж байгаачлан ОХУ-ын дотоод нөхцөл байдал харьцангуй хүндэрсэн байна. Гэхдээ ОХУ-аас манай улсад хамаг боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна” гэв.


Сэтгэгдэл байхгүй байна