• Эхлэл
  • АНУ: Венесуэльд цохилт өгч, Мадурог баривчиллаа

АНУ: Венесуэльд цохилт өгч, Мадурог баривчиллаа

2026/01/03

АНУ-ын цэргийнхэн өнөө өглөө /2026.01.03/ Венесуэльд томоохон хэмжээний цохилт өгч, тус улсын ерөнхийлөгч Николас Мадурог эхнэрийнх нь хамт баривчилсан гэдгийг Трамп баталлаа. Тэрбээр ажиллагаа амжилттай болсон тухай "Truth Social" хаягаараа жиргэсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, Бямба гаригийн өглөө Венесуэлийн нийслэл Каракас хотод дор хаяж долоон удаа дэлбэрэлтийн чимээ сонсогджээ. Мөн хотын дээгүүр нам өндөрт нислэг үйлдэж буй онгоцууд харагдсан аж.

Венесуэлийн Засгийн газар албан мэдэгдэлдээ "Нийслэл Каракас болон Миранда, Арагуа, Ла Гуайра мужууд дахь иргэний болон цэргийн байршлууд халдлагад өртсөн" гэжээ. Мөн АНУ-ыг Венесуэлийн эсрэг маш ноцтой цэргийн түрэмгийлэл үйлдсэн гэж буруутгалаа. Энэхүү халдлагын зорилгыг Венесуэлийн стратегийн нөөц, тэр дундаа газрын тос, ашигт малтмалыг нь булаан авч, улс орны улс төрийн бие даасан байдлыг хүчээр таслан зогсоох явдал гэж Венесуэль тодорхойлж байна. Цаашилбал, "Тэд амжилтад хүрэхгүй. 200 гаруй жилийн тусгаар тогтнолын дараа ард түмэн болон засгийн газар тусгаар тогтнол, хувь заяагаа шийдэх эрхээ хамгаалахын тулд тууштай зогсоно" гэж Засгийн газрын мэдэгдэлд дурджээ.

Николас Мадуро өнгөрсөн Пүрэв гаригт мэдэгдэл хийхдээ усан онгоцнуудад өгч буй цохилтыг үл харгалзан АНУ-тай хэлэлцээ хийхэд бэлэн гэж мэдэгдэж байв.

ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна