• Эхлэл
  • Korean Air компани онгоцонд зөөврийн цэнэглэгч ашиглахыг бүрэн хориглов

Korean Air компани онгоцонд зөөврийн цэнэглэгч ашиглахыг бүрэн хориглов

2026/01/24

Ханжин группийн харьяа таван агаарын тээврийн компани, түүний дотор Korean Air компани энэ сарын 23-нд онгоцонд зөөврийн цэнэглэгч ашиглахыг бүрэн хориглосноо зарлав.

Нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Korean Air, Asiana Airlines, Jin Air, Air Busan, Air Seoul зэрэг компаниудын дотоодын болон олон улсын бүх нислэгт гар утас, таблет, зөөврийн компьютер, зөөврийн цэнэглэгчтэй камер зэрэг электрон төхөөрөмжийг цэнэглэхийг хориглох юм байна.

Зорчигчид гар тээшний журамд заасан зөөврийн цэнэглэгчийн багтаамж болон тоо хэмжээний хязгаарыг дагаж мөрдөж авч явна. Зорчигчид мөн батерэйны богино холболтоос урьдчилан сэргийлж онгоцонд суухаасаа өмнө зөөврийн цэнэглэгчийн оролт, гаралт дээр тусгаарлагч тууз наах эсвэл зөөврийн цэнэглэгч бүрийг тусад нь гялгар уутанд хийх зэрэг арга хэмжээ авах шаардлагатай юм. Зөөврийн цэнэглэгчээр онгоцонд цэнэглэх, ашиглахыг хатуу хориглох ба зөвхөн өөрсдийн гарт авч явахыг зөвшөөрнө.

Зөөврийн цэнэглэгчийг онгоцонд авч орсны дараа гар хүрэх боломжтой газарт, эсвэл гартаа барьж явах, урд талын суудлын халаасанд эсвэл урд талын суудлын доор хадгалах шаардлагатай. Зөөврийн цэнэглэгчийг дээд талын ачаа хадгалахад хадгалахыг мөн хориглоно. Учир нь яаралтай үед анхны арга хэмжээ авхад  хожимдох нь томоохон осолд хүргэж болзошгүй юм.

Сүүлийн жилүүдэд зөөврийн цэнэглэгч дэх литиум батерейнаас үүдэлтэй нислэгийн үеэр гал гарсан тохиолдол удаа дараа гарснаас болж, дотоодын болон олон улсын агаарын тээвэрлэгчид, онгоцны аюулгүй байдлыг хангахын тулд зөөврийн цэнэглэгчийг бүхээгт авч явах журмыг илүү чангатгах шаардлагатайг хүчтэй дэмжиж байна.

Мэдэгдлийн үеэр Korean Air компаний төлөөлөгч "Зөөврийн цэнэглэгчийг онгоцонд ашиглахыг бүрэн хориглох нь нислэгийн аюулгүй ажиллагаанд зайлшгүй шаардлагатай юм. Тиймээс зорчигч та бүхний хамтын ажиллагаа маш их хэрэгтэй байна. Hanjin Group харьяа бүх агаарын тээврийн компаниуд үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдал, тав тухыг хангахын тулд чадах бүхнээ хийх болно" гэж мэдэгдэв.

Дээрхи шийдвэрээс өмнө Korean Air болон Hanjin Group-ийн харьяа бусад таван агаарын тээврийн компани зөөврийн цэнэглэгчээс үүдэлтэй нислэгийн үеэр гарах гал аюулаас урьдчилан сэргийлэх янз бүрийн арга хэмжээг хэрэгжүүлж байжээ.

Бүхээгийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй бүхээгийн ажилтнуудад зориулсан сургалтыг мөн бэхжүүлсэн байна. Нислэгийн үеэр гал унтраах сургуулилтаас гадна бодит нөхцөл байдалд хурдан хариу арга хэмжээ авах боломжийг олгохын тулд зөөврийн цэнэглэгчээс үүдэлтэй галын үед, гал унтраах тусгай сургалтыг хэрэгжүүлж байгаа юм байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна