
Монгол Улсын дээд боловсролын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ болон харилцааны соёлын түвшнийг тогтоох "Монгол хэл, бичгийн шалгалт" өнөөдөр маргааш буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 9, 10-нд болно.
Энэхүү шалгалт нь эх хэлний дархлааг дэмжих зорилготой бөгөөд их, дээд сургуульд элсэх босго 400 оноог давах зайлшгүй шаардлагатай сорил юм.
Өмнө нь зөвхөн төгсөх ангийн сурагчид өгдөг байсан уг шалгалтын журамд 2025 оноос өөрчлөлт орж, 10 дугаар ангиас эхлэн шалгуулах боломжийг бүрдүүлсэн нь суралцагчдад эртнээс бэлтгэх давуу талыг олгож байгаа билээ.


Сэтгэгдэл байхгүй байна