Дорноговь аймгийн Эрдэнэ сумын ЗДТГ-аас нүүдэлчдийн ахуй, ёс заншлыг хадгалан хамгаалах, адууны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилгоор адуучин залуучуудын нэрэмжит “Адууны фестиваль”-ийг зургаадугаар сарын 30-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ үеэр багуудын адуучдын морьтой жагсаал, шилмэл монгол азарга, гүү шалгаруулах, морьтны ойрын зайн уралдаан, буухиа тэмцээн, “Адуучин” тэмцээн, морь цоллох уралдаан тус тус болно.
Эл наадмыг монгол адууны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 03 дугаар сарын 25-ны 100 дугаар зарлигийн хүрээнд зохион байгуулах юм. Ташрамд Эрдэнэ сум нийт 12.9 мянган адуутай бөгөөд адууныхаа тоогоор аймагтаа дөрөвдүгээр байрт жагсаж байна.



Сэтгэгдэл байхгүй байна