Энэ долоо хоногт дэлхий дахинд болох гол үйл явдлууд:

8 дугаар сарын 1-7 Хүүхдийг хөхөөр хооллох дэлхийн долоо хоног. Эхийн сүүгээр хооллохын ач холбогдлыг олон нийтэд ойлгуулах, эхчүүдэд зөв мэдлэг олгож, дэмжлэг үзүүлэх, хүүхдийн эрүүл мэнд, дархлааг дэмжих зорилгоор Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас энэхүү долоо хоногийг санаачилжээ.
8 дугаар сарын 4-6 АНУ-ын Лас Вегас хотод Ai4 хэмээх Америк тивийн хиймэл оюун ухааны салбарын хамгийн өргөн хүрээтэй бага хуралд тус салбарын манлайлагчид, шинийг санаачлагчид, зохион бүтээгчид, технологийн багийнхан оролцоно.
8 дугаар сарын 5 Одоогоос яг 10 жилийн өмнө Зуны Олимпын 31 дүгээр наадам Бразилын Рио-де-Жанейро хотод нээгдэв. Энэ нь Өмнөд Америкт болсон анхны зуны Олимп, Латин Америкт болсон хоёрдахь зуны Олимп байлаа.
8 дугаар сарын 5-9 АНУ-ын Орегон муж улсын Эжен хотод 20 хүртэлх насны залуучуудын хөнгөн атлетикийн ДАШТ болно
8 дугаар сарын 6 Одоогоос 81 жилийн өмнө Америкийн "Enola Gay" гэдэг нэртэй B-29 бөмбөгдөгч онгоцноос 4.4 тонн жинтэй "Жаалхүү" гэдэг атомын бөмбөгийг Хирошима хот дээр өглөөний 08:16 цагт хаяжээ.
8 дугаар сарын 1-9 Эмэгтэйчүүдийн дунд явагддаг “Тур де Франс” олон өдрийн дугуйн уралдаан Франц, Швейцарын нутагт болно.
8 дугаар сарын 3-9 UCI WorldTour дугуйн олон өдрийн уралдаан Польш улсад /Tour de Pologne/ явагдана
8 дугаар сарын 9 Одоогоос 81 жилийн өмнө Америкийн “В-29” бөмбөгдөгч онгоцноос Японы Нагасаки хот дээр "Тарган эр" (Fat Man) нэртэй атомын бөмбөгийг хаяжээ. Дэлбэрэлтийн улмаас 70 мянга орчим хүн амь үрэгдсэн байна.
8 дугаар сарын 9 Уугуул иргэдийн олон улсын өдөр. Уугуул иргэдийн эрхийг хамгаалах, соёл дэлхийн өнцөг булан бүрд буй уугуул хүмүүсийн өвөрмөц хэл, соёл, түүхийг хадгалан үлдэх зорилгоор НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1994 оноос хойш энэхүү өдрийг тэмдэглэж иржээ.
8 дугаар сарын 7-9 Олон улсын өндөр зэрэглэлийн аудио болон визуал шоунууд Хонконгийн Хурал-үзэсгэлэнгийн төвд болно.
- Европын усан спортын аварга шалгаруулах тэмцээн Францын нийслэл Парис хотноо 8 дугаар сарын 16 хүртэл үргэлжлэн явагдана.
- Эмэгтэй хөлбөмбөгчдийн Африкийн аварга шалгаруулах тэмцээн Марокко улсад 8 дугаар сарын 16 хүртэл үргэлжлэн явагдана.


Сэтгэгдэл байхгүй байна