• Эхлэл
  • Хөрөнгө оруулагчид тогтвортой нөхцлийг хүлээж байна

Хөрөнгө оруулагчид тогтвортой нөхцлийг хүлээж байна

2016/01/07

Чуулганд Бүгд найрамдах Хятад ард улс, Америкийн нэгдсэн улс, Оросын холбооны улс, Сингапур, Япон, Хонконг зэрэг 40 гаруй орны болоод дотоодын 500 орчим хөрөнгө оруулагч оролцсон юм. Хөрөнгө оруулагчдын зүгээс Монгол Улстай хамтрах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн. Харин эрхзүйн орчин, улс төрийн нөхцөл байдал илүү тогтвортой, аль аль талдаа ашигтай боломж гарахыг хүлээлтийн байдалд буйгаа илэрхийллээ.

Хэдийгээр Монгол Улсад сүүлийн гурван жилд эдийн засгийн өсөлт бууралттай, хөрөнгө оруулагчдын тоо багассан ч энэ алдаагаа засч эрхзүйн орчноо илүү боловсонгуй болгох, Оюутолгой зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөж эхэлсэн нь сайшаалтай гэдгийг онцлов. Энэ нь хөрөнгө оруулагчдыг эргэж татах боломжийг бүрдүүлж байна хэмээн албаныхан хэлж байна.

Ямартай ч гадны хөрөнгө оруулагчдын хувьд Монголын нөхцөл, орчныг харзанасан, хүлээлттэй байгаа аж. Тиймээс тэдний энэ хүлээлт дээр тулгуурлаад хөрөнгө оруулагчдаа эргүүлэн татахын тулд бодлогоо тодорхой болгож, улстөрийн хувьд тогтворжих нэн тэргүүний шаардлага бийг чуулганы төгсгөлд салбарынхан онцлон дүгнэж байсан юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин