• Эхлэл
  • Хөнгөлөлттэй зээлийн техникүүд иржээ

Хөнгөлөлттэй зээлийн техникүүд иржээ

2016/01/07

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай трактор, үр тарианы комбайн худалдан авч, газар тариалан эрхэлж буй иргэд аж ахуй нэгжид тараахаар 2012 онд гэрээ байгуулсан. Энэ гэрээний эхний шатны хэрэгжилт болгож дундаас дээш хүчин чадалтай буюу 125 морины хүчтэй трактор 86 ирсэнээс  27, 165 морины хүчтэй дан дугуйтай арван трактор ирсний 8,  90 ширхэг чиргүүл ирсэнээс хоёрыг нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан 20 хувийн урьдчилгаатай таван жилд хуваан төлөх нөхцөлөөр гэрээ байгуулан худалдан борлуулаад байна. Тариаланчдийн хүсэлтийн дагуу 165 морины хүчтэй трактор нэмэлт дугуй захиалгаар хийлгэж, өнөөдрийн байдлаар 28 ширхэг давхар дугуйтай трактор хүлээн авлаа.

Үүнээс гадна 125-165 морины хүчтэй  трактор, чиргүүлийг Улсын их баяр наадмын үеэр Хүй долоон худагт  ХХААЯ-ны наадмын гэрийн гадаа байрлуулж наадамчин олонд сурталчлах юм.Эдгээр техникийг бүрэн хүлээлгэн өгснөөр 15 мянган га талбайд үр тариа хураах, 28 мянган га-д уринш боовсруулах, тариалалт хийх зүтгэх хүчний техник нэмэгдэнэ. Мөн хураалтын техникийн хүчин чадал одоогийнхоос тав, зүтгэх хүчний техник найман хувиар өсөх тооцоо бий. Урд хөршийн Засгийн газрын хөнгөлэлттэй зээлийн хөрөнгөөр орж ирж байгаа техникийг авахыг хүссэн аж ахуй нэгж эхний ээлжинд 50 хувийн урьдчилгаа төлнө. Харин үлдсэн төлбөрийг таван жилийн хугацаанд жилийн хоёр хувийн хүүтэйгээр эргүүлэн төлөх учиртай. Энэ төсөл хэрэгжсэнээр манай орны тариалангийн салбарын түвшинг тогтворжуулах, тариаланчдийн техник хангамжийг нэмэгдүүлэх сайн талтай юм.

Трактор марк, хүчин чадал Нийт ирэх ирсэн Борлуулсан  

Тодотгол

1  

FT-1254   /125 мх/

90 86 27  

Иргэдийн хүсэлтийн дагуу 165 м.хүчтэй тракторт нэмэлт дугуй захиалгаар хийлгэж оруулж ирж байна.

2 FT-1654/165мх/ 10 20 8 Иргэдийн хүсэлтийн дагуу 165 м.хүчтэй тракторт нэмэлт дугуй захиалгаар хийлгэж оруулж ирж байна.
3  

Чиргүүл

90 10 2 Иргэдийн хүсэлтийн дагуу 165 м.хүчтэй тракторт нэмэлт дугуй захиалгаар хийлгэж оруулж ирж байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин