• Эхлэл
  • 2020 ОН ХҮРТЭЛХ ДЭЛХИЙН НҮҮРСНИЙ ЧИГ ХАНДЛАГА

2020 ОН ХҮРТЭЛХ ДЭЛХИЙН НҮҮРСНИЙ ЧИГ ХАНДЛАГА

2016/01/17

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Ирэх таван жилийн хугацаанд дэлхийн нүүрсний салбар далайн тээврийн зах зээл рүү шилжих суурь бүтцийн өөрчлөлтөнд орох, нэг үгээр хэлсэл Хятадаас хамаарсан эрэлтийн өсөлтөөс холдохоор харагдаж буй. Сүүлийн арван жилд дэлхийн далайн тээврийн зах зээл огцом өссөнийг тоо баримтаас үзэж болох юм. Дэлхийн нүүрсний олборлолт, боловсруулалт 2014 онд оргилдоо хүрч байсан бол одоо нөхцөл байдал тогтвортой байх уу гэсэн асуулт хурцаар тавигджээ.

Дэлхийн нүүрсний нөөцийн ихэнх нь АНУ, тэгээд Орос, Хятад, Австрали, Энэтхэг, Германд байдаг нь дэлхийн нийт нүүрсний 76,9%-тай тэнцэнэ. Харин гол үйлдвэрлэгч нар нь Хятад, АНУ, Энэтхэг, Австрали, Индонез, Орос бөгөөд 2014 оны байдлаар тэд дэлхийн нийт нүүрсний 81,1%-ийн боловсруулжээ. Логикоор авч үзвэл Индонез зэрэг улс орнууд өөрийн нөөцөө маш хурдацтай шавхан ашиглаж буй. Таамаглал дэвшүүлж буй хугацаанд энэ үзүүлэлт бага зэрэг өөрчлөлттэй ч бараг хэвээр байна гэж үзэж байгаа бөгөөд тухайлбал Индонез улс 2005 онд 154 сая тонныг боловсруулж байснаа 2014 онд үйлдвэрлэлээ огцом өсгөж 2014 онд 458 сая тонн нүүрс үйлдвэрлэжээ. Австрали, Америк зэрэг хөгжсөн бусад орнуудад өөрсдийн нөөцөө ашиглах эдийн засгийн шаардлага бий болохгүй байж ч болох юм.

Нүүрсний хоёр том хэрэглэгч болох Хятад болон АНУ нүүрсний хэрэглээгээ бууруулахад онцгой их хүчин чармайлт гаргаж байгаа нь 2014 онд дэлхийн нүүрсний хэрэглээ буурахад ихээхэн нөлөөлсөн. 2014 оны нүүрсний хэрэглээ 2013 оныхтой харьцуулбал 62 сая тонноор буурсан төдийгүй энэ бууралт 2015 онд үргэлжлэх төлөвтэй байгаа нь сүүлийн хэдэн жилд дараалан буурч буй анхны үзэгдэл болоод байна. Байгаль орчныг хамгаалах зохицуулалтууд, АНУ-ын Засгийн газрын баримталж буй төлөвлөгөөнд нүүрсний хэрэглээг 2015 онд өмнөх оныхоос 180,4 сая тонноор, нүүрснээс гаргаж авч буй эрчим хүчийг 2,2% 2015 тус тус бууруулахаар тусгажээ. Хятадын Засгийн газар ч гэсэн өөрийн эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх онцгой кампанит ажлыг санаачлан нүүрсний уурхайнууд хийгээд хэрэглээний хязгаарлалтыг нэгтгэхийн сацуу нүүрсний чанарт төрөл бүрийн хязгаарлалт тавьж нүүрсээр ажилладаг шинэ эрчим хүчний станц барихыг хориглосон байна.

Хятадын нүүрсний үйлдвэрлэл рүү өнгийж харвал сүүлийн арав гаруй жилийн туршид Хятадын үйлдвэрлэл нэмэгдсэнтэй холбогдуулах дэлхийн нүүрсний боловсруулалт нэмэгдсэн байх. Харьцуулбал, Хятадын нүүрсний үйлдвэрлэл 2014 онд 3,59 тэрбум тонн болж буурсан нь 2000 оноос хойш анх удаа унасан нь энэ. Хятадын нүүрсний компаниудын олонх нь Өвөр Монгол, Шанси, Шааньси, Шинжааньд байрладаг. 2014 онд Өвөр Монголын нүүрсний үйлдвэрлэл 12%-иар буурч 123 сая тоннд хүрсэн бол Шансигийн үйлдвэрлэл 2013 оноос бага зэрэг буюу 1,5%-иар нэмэгджээ. Төрийн өмчит газрууд дотоодын нүүрсний нийт үйлдвэрлэлийн 62% орчмыг гаргадаг учир орон нутгийн болон төв засгийн газрууд дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, үүний дотор орон нутгийн түвшний уул уурхайн төлбөр, хураамж, нөөц ашигласны төлбөрийг бууруулах, металлургийн нүүрсэнд 3, дулааны нүүрсэнд 6%-ийн импортын татвар ногдуулж, экспортын татварыг 10%-иас бууруулж 3% болгосон зэрэг арга хэмжээ авчээ.

Хятадын болоод хөгжингүй орнуудын эрэлт тогтвортой өсөлтгүй байх нөхцөлд үнийг дэмжих магадлал маш бага. Тиймэс ч урьдчилан тооцож буй хугацааны туршид дулааны нүүрсний нэг тонн эргээд 100 ам.доллар болохгүй нь тодорхой, ерөнхийдөө 2020 он гэхэд тээвэрлэлт оруулсан үнэ 60 орчим ам.доллар байна гэж үзэж байна.  Энэ нөхцөлд үнэ экспорт рүү чиглэсэн Австрали, Индонез, Колумб зэрэг улс орнуудад нөлөөлж эдгээр улс орнууд далайн тээвэртэй зах зээл дээр өрсөлдөх чадвараа хадгалахын тулд үйл ажиллагааны зардлаа бууруулахад анхаарал хандуулах нь дамжиггүй. Эдгээр улс орнууд зардал өндөртэй жижиг уурхайнуудаа хааж томоохон ил уурхайнууд өргөтгөх болно.

Таамаглал гаргаж буй хугацааны туршид дэлхийн нүүрс олборлолтыг 2020 он гэхэд дунджаар буюу 1,6% CAGR (жилийн өсөлтийн нийлмэл түвшин) –аар нэмэгдэж 8,6 тэрбум тоннд хүрнэ гэж тооцсон. Энэхүү дундаж өсөлтийг хөгжиж буй Азийн орнууд тэргүүлэхийн дотор Энэтхэг манлайлахаар байна. Энэтхэг улсын хувьд Засгийн газар нь нүүрсний үйлдвэрлэлийг нэн яаралтай нэмэгдүүлэх, энэ салбарт хувийн хөрөнгө оруулалт оруулахыг хөхүүлэн дэмжиж буй. 2014 оны 12-р сард Энэтхэгийн Дээд шүүхээс хууль бус гэж зарлаад байсан нүүрсний бүх 204 ордыг дахин хуваарилах болсон тухай Засгийн газрын шийдвэр нь 2020 он гэхэд нүүрсний үйлдвэрлэлийг 1 тэрбум гаруй тонн хүргэж нэмэгдүүлэх юм. Энэ улсын хувьд нүүрс нь эрчим хүчний үндсэн эх үүсвэр төдийгүй эрчим хүч үйлдвэрлэлийн түүхий эдийн ихээхэн хувийг эзлэдэг. Мөн хүн амын өсөлт нь эрчим хүчний эрэлтийг бий болгоно гэж тооцож байна.

Орос болон ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан улс орнуудын хувьд өсөлт гаргах магадлалтай. Саяхан л гэхэд Оросын Засгийн газраас эрчим хүчний үндсэн эх үүсвэрийн нэг болох нүүрсний хэрэглээг нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө зарласан бөгөөд 2014 онд 25%-тай байсныг 2020 онд 27, хүргэнэ гэсэн байна. Үүнтэй харьцуулбал, нүүрсний эрин цэцэглэж байхад зарлагдаж байсан АНУ, Австрали болон Индонезийн томоохон цар хүрээтэй цөөн хэдэн төслүүд ойрын таван жилий хугацаанд хэрэгжихээр байгаа юм.

2020 он гэхэд дэлхийн нүүрсний зах зээл Хятадаас хамааралтай байдлаас гарах төдийгүй экспорт руу чиглэсэн улс орнууд үйлдвэрлэлээ нэг хэмжээнд барьж, Хятад зэрэг нүүрсний олон хэрэглэгчээс далайн тээврийн зах зээл рүү шилжих бололтой. Энд оролцохгүй байх ганц улс бол Энэтхэг байх бөгөөд Энэтхэг улсын хувьд дотоодын үйлдвэрлэл хийгээд импортын эрэлтийн өсөлтийг чиглүүлэх нүүрсний хэрэглээ нь өсөн нэмэгдсээр байх болно..

Тайлбар: энэхүү нийтлэл нь “Дэлхийн Нүүрс Олборлолт 2020 он хүртэл” тайланд үндэслэгдэн бичигдсэн болно.

Клиффорд мии, тэргүүлэгч шинжээч

Эх сурвалж хаяг:

http://www.worldcoal.com/special-reports/14012016/Global-trends-in-coal-to-2020-52/

 

Англи орчуулгыг энд дарж уншина уу. 

Please see the English version here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна