2016 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн иргэд худалдан авалт бүртээ төлсөн НӨАТ-ийн хоёр хувийг буцаан авахаар болсон билээ. Иргэд худалдан авалтын тасалбараа ebarimt.mn цахим хуудсанд бүртгүүлж мөн сугалаанд оролцох эрхтэй болсон бөгөөд НӨАТ-ын урамшууллын системийн сугалааны анхны тохирлыг ӨНӨӨДӨР буюу 1-р сарын 17-н ням гарагт МҮОНТ-ээр шууд дамжуулах юм.
НӨАТ-аас нэг жилд 400-500 тэрбум төгрөгийг авч төсөвт бүрдүүлдэг байна. Ирэх оноос дээрх мөнгөний хоёр хувь буюу 80-100 орчим тэрбум төгрөгийг иргэдэд урамшуулал болгон буцаан олгох юм. Энэ нь орлогоо нууцалж, татвар төлдөггүй далд эдийн засгийг хөгжүүлдэг нөхдийн мөнгөний урсгалыг иргэдээр дамжуулан олох, хянадаг болно.
Та бүртгүүлж амжаагүй бол ebarimt.mn цахим хуудас руу орж Хувь хүн гэсэн хэсгийн доор байрлах нэвтрэх товч руу орж бүртгүүлээрэй. Танд нэвтрэх код өгөх бөгөөд энэ кодоороо системд орж худалдан авсан тасалбараа бүртгүүлж сугалаанд оролцох, урамшууллаа эргүүлэн авах боломжтой.
Сэтгэгдэл (1)