Сар шинийн баяр болоход хэдхэн хоног үлдээд байна. Иргэд баярын бэлтгэлээ базааж эхэлсэн, харин наймаачид бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсээр байна.
Хамгийн их өсч байгаа нь махны үнэ байгаа бөгөөд өдөр ирэх тусам бага багаар нэмэгдэх махны ханшийг харцгаая.
Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 4520 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6015 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 5.9 хувиар буюу 335 төгрөгөөр, үхрийн цул мах 7.1 хувиар буюу 500 төгрөгөөр өссөн байна.
Судалгаа хийхэд үхрийн мах “Баянзүрх” хүнсний захад хамгийн хямд буюу 5500 төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөг байна.
Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 8.7 хувиар буюу 360 төгрөг, хонины цул мах 4.4 хувиар буюу 235 төгрөгөөр тус тус өсчээ. 16-ны бямба гарагийн байдлаар хонины мах "Миний сүлжээ дэлгүүрт" хамгийн хямд буюу 3990 төгрөг, мөн “Макс” супермаркетад 4000 төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөг байна.
Сэтгэгдэл байхгүй байна