• Эхлэл
  • Гацууртын ордыг энэ долоо хоногт хэлэлцэнэ

Гацууртын ордыг энэ долоо хоногт хэлэлцэнэ

2016/01/18

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна

Шинэ долоо хоногт УИХ-аар олны анхаарлын төвд ороод байсан асуудлуудыг хэлэлцэх гэж байгаагийн дотор нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2015 оны 12-р сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг, Иргэний хууль, Улс төрийн намын тухай зэрэг хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах зэргээс гадна Эдийн Засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Гацууртын  ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын төслийн эцсийн хэлэлцлүүлгийг явуулах юм.  Засгийн газраас 2015 оны 12-р сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцэж эцэслэнэ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүн 2016 оны 1 сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал (2016-2030 он) батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. 

Англи орчуулгыг энд дарж уншина уу.

Please see the English version here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин