Оюутолгой компани 2015 оны дөрөвдүгээр улирлын үйлдвэрлэлийн тайлангаа танилцуулсан.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд үйлдвэрлэлийн гарцыг өмнөх улирлынхаас 8.5 хувиар нэмэгдүүлж үйлдвэрлэл эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүргэсэн байна.
Үр дүнд тайлант улиралд зэсийн үйлдвэрлэл өмнөх улирлын гүйцэтгэлтэй харьцуулахад 2.3 хувиар нэмэгдсэн бөгөөд ил уурхайн хоёр дахь үе шатны өндөр агуулгатай хүдрийг олборлож, олборлолтын хэмжээг нэмэгдүүлсний үр дүнд алтны үйлдвэрлэл өмнөх улирлынхаас 68.3 хувиар нэмэгджээ.
Мөн өнгөрсөн 2015 оны дүнгээр Оюутолгой 202,200 тонн зэс үйлдвэрлэсэн нь энэ онд 175,000-195,000 тонн зэс үйлдвэрлэнэ гэсэн “Туркойз Хилл”-ийн төлөвөөс давсан үзүүлэлт болжээ.
“Оюу толгой” компани 2016 онд 175,000-195,000 тонн зэс, 210,000-260,000 унци алт үйлдвэрлэх төлөвтэй байна. 2016 онд үйлдвэрлэх алтны дийлэнх хэсгийг оны эхний хагаст үйлдвэрлэх юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна