• Эхлэл
  • Монголын тансаг америк ноолуур

Монголын тансаг америк ноолуур

2016/01/23

АНУ-ын Хаффингтон Пост мэдээллийн сүлжээ нэгэн сонирхолтой нийтлэл тавьсан нь брэндтэй холбоотой. Луи Вуиттон, Гуччи, Оскар де ла Рентагийн сурталчилгааг хийж байсан Лора Лантери (Laura Lanteri) Монгол ноолуурын брэнд болох Эмзэг Степп-ийн сурталчилгааны ажлыг сурвалжилжээ.

Монголд АНУ-ын Энхтайвны корпусын шугамаар хөл тавьж байсан Жон Хеттс-д монгол ноолуураар тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн хийх санааг ээж нь өгсөн гэдэг. “Монголоос очихдоо ээждээ ноолууран ороолт аваачиж өгөхөд ээж минь түүнд “дурлаж” Монголтой холбоотой байхыг хүсч билээ” гэж тэр ярьсан байдаг. Санхүүгийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн 27 настай залуу одоо 30 орчим ажилтантай ноолуурын үйлдвэрээ ажиллуулж бүтээгдэхүүнийхээ загварыг гаргадаг. Ээж Жанетынхаа нэрээр Le Janette Shawl гэсэн сонгодог нэрийн бүтээгдэхүүнээ тэрээр 122 ам.доллараар үнэлжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Америкчууд Монголын ноолуураар Брэнд болжээ гэвэл зохино. Луис Вуиттон, Гуччитэй хамтарч байсан Америк хүн юм байна. Ер нь манай Говь компани олон жил болж байна. Даанч дэлхийн брэнд болж чадаагүйл байна. Харин Монгол малын түүхий Ноос, Ноолуур нь л гадагшаа гарч гадны хүмүүсийн брэнд л болж байна.
    2016 оны 02 сарын 15
  • Зочин
    America nooluur????
    2016 оны 02 сарын 13
Сонин хачин