Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Бүгд Найрамдах Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан албан ёсны айлчлал хийхээр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байгаа.
Түүний айлчлал 2016 оны нэгдүгээр сарын 26-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд Монгол Улсад хэрэгжүүлж буй Унгар Улсын Ерөнхий сайдын төвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог юм.
Тэрээр өнөөдөр Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, түүний дараа Төрийн ордонд зочилж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, баримт бичигт гарын үсэг зурна.
Айлчлалын хүрээнд Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд нарт тус тус бараалхана.
Ерөнхий сайд В.Орбаныг дагалдан Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд, Батлан Хамгаалахын сайд, Эдийн засгийн сайд, Үндэсний хөгжлийн сайд, Хөдөөд аж ахуйн сайд нараас гадна 40 гаруй компаний 60 орчим бизнес төлөөлөгч ирсэн байна. Айлчлалын үеэр хоёр талын бизнес форум зохион байгуулна.
Сэтгэгдэл байхгүй байна