• Эхлэл
  • Долоон сая ам.долларын тусламж үзүүлнэ

Долоон сая ам.долларын тусламж үзүүлнэ

2016/01/26

Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтэй хэрэгжих төслүүдийн гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр 14:00 цагаас Монгол-Японы төвд болно. Сангийн сайд Б.Болор, Азийн Хөгжлийн Банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммэр нар гарын үсэг зурах юм байна.  

Энэ онд Азийн Ххөгжлийн Банкнаас

“Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх”,

“Баруун бүсийн бага сургуулийн дотуур байрны орчинг сайжруулах”

“Төлбөрийн чадварт нийцсэн орон сууц төслийн бэлтгэл ажлыг хангах” төслүүдийг санхүүжүүлэх юм байна.

Нийт санхүүжилт долоон сая ам.доллар бөгөөд эх үүсвэрийг Японы Засгийн газрын, Ядуурлыг бууруулах Япон сангаас буцалтгүй тусламж хэлбэрээр олгох болжээ.  

Ёслолын ажиллагаанд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Такенори Шимизү, Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайд Н. Батцэрэг, Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Улаанбаатар хотын дэд дарга С.Очирбат оролцоно.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин