• Эхлэл
  • Монгол Унгарын хооронд хэлэлцээр гэрээ хийв

Монгол Унгарын хооронд хэлэлцээр гэрээ хийв

2016/01/26

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

 

 

Монгол улсад албан ёсны айлчлал хийж буй Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй хэлэлцээр хийж хэдэн хэдэн гэрээнд гарын үсэг зурав. Үүнд:

-Биокомбинатыг шинэчлэх ажлыг эрчимжүүлэх /2010 оноос яригдаж эхэлсэн Сонгино дахь “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газарт Унгар улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр иж бүрэн шинэчлэл хийх ажлын явцыг эрчимжүүлэх нь хоёр орны эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлэхэд түлхэц болно. Энэ төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг Унгарын талтай хамтарч хийх саналтай байгаа аж.

-Европ стандартад нийцсэн хамтарсан үйлдвэр байгуулах боломжийг судлах

Европын стандартад нийцсэн хамтарсан үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах нь хоёр талын ашиг сонирхолд нийцнэ. Хоёр орны хувийн хэвшил хоорондын хамтарсан төслүүдийг дэмжих, зээлийн шугам нээх, хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулах боломжийг судалж үзэхийг Унгарын Ерөнхий сайдаас хүслээ


Мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн тал дээр туршлага судлах -Хоёр улсын Хөдөө аж ахуйн яам хооронд 2011 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичигт тусгагдсан ажлуудыг эрчимжүүлэх шаардлага байна. Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл, технологи өндөр хөгжсөн Унгар улсын туршлагыг судлах, хамтран ажиллах сонирхлоо мөн илэрхийллээ.


Эко-автобус үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэлд хамтрах - Улаанбаатар, Будапешт хотуудын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна. Хоёр хот хамтран ажиллах гэрээ саяхан байгуулсан. Гэрээнд эко-автобус үйлдвэрлэл, ухаалаг бизнес болон үзвэр үйлчилгээний төв байгуулах, Туул голын үерийн менежмент, барилгын материал үйлдвэрлэл, хөдөө ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хоол хүнс боловсруулах үйлдвэр хамтран байгуулахаар тусгажээ.


Тэтгэлгээр суралцаж буй оюутны тоог нэмэх - Унгар улсын тэтгэлгээр Монголын 400 оюутан тус улсад сурсны олонх нь анагаахын салбарт мэргэжил эзэмшсэн. Өнөөдөр 100 оюутан сурч байна, тэдний тоог 200-д хүргэх боломжтой гэж Унгарын Ерөнхий сайд хэлээд тэтгэлгийг хамтарч ажиллах эдгээр чиглэлээр суралцах оюутнуудад олгох нь зүйтэй гэсэн саналаа илэрхийлсэн юм.

Англи эхийг энд дарж уншина уу

For Mongolian version please click here

 


Сэтгэгдэл байхгүй байна