Салдангийн Одунтуяагийн ах Салдангийн Эрдэнэ Монгол Улсад АНУ-ын Сан-Франциско хотод суух Ерөнхий консулаар томилогдож АНУ-г зорьж буй мэдээлэл тархлаа.
Тархлаа гэхийн учир Сан-Францискогийн Ерөнхий консулын томилгоог жил гаруй “гацаж” хүлээлтийн байдалд ороод байсан . Гэтэл ийн томилгоо гацсаны шалтгаан тодорхой болж эрхэм гишүүний ах томилогдох болжээ.
Уг нь жил гаруйн өмнө Сан-Франциско хотод суух Ерөнхий консулаар О.Машбат хэмээх залуу томилогдон ажиллахаар тушаал шийдвэр нь гарчихсан байсан. Гэвч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр ажиллаж байсан Л.Пүрэвсүрэн Гадаад харилцааны сайдаар томилогдонгуутаа нэгэнт шийдвэр гарсан байсан томилгоог хойшлуулсаар эрх гишүүн С.Одонтуяагийн ахыг ийнхүү томилжээ.
Сайд нь солигдонгуут элдэв томилгоо цуцлагдаж, яамдын ажилтнуудыг халж солин бужигнуулдаг гажиг тогтолцоо ийнхүү дипломат томилолтыг ч бужигнуулдаг жишгийг Л.Пүрэвсүрэн нэвтрүүлж байна. Тэрээр сайдаар томилогдонгуутаа Гадаад харилцааны яамны 100 гаруй ажилтныг ажлаас нь халж, урьд өмнө сонсогдоогүй шуугиан дэгдээж байсан. Бүр хөдөөнөөс хамаатнаа авчирч, “гонжоом” өмсүүлж, зангиа зүүлгээд дипломат ажилтан болгодог сайд гэсэн онигооны эзэн ч болж байсан.
Тэгвэл энэ удаагийн томилгоог С.Одонтуяад намаас нь барьж буй “бэлэг” гэж Гадаад харилцааны яамныхан битүүхэн шоолж байгаа гэнэ.
Нэгэнт яаманд яригдаж ил болсон энэ “онигоо”-той томилгооны талаар
“Томилогдсон хүн нь очиж амжаагүй байхад Салдангийн Одонтуяагийн нөхөр Сан-Францискод очжээ. Кнопны шагнал сайхан юм аа” гэж твийтерчид жиргэж байна. Нээрээ ч сайн дүүтэй байх сайхан л байдаг байх. Одоо харин шооч сошиалынхан Салдангийн Одонтуяа гишүүний аавд захиа бичих юм сан гэж шоглоцгоож байна.
Харин Консул ахынх нь тухай хоёр төрд нүүртэй эгчтэй байх сайхан юм аа, шууд л Сан-Франциско гэсэн “онигоо”-ны үргэлжлэл зохиогдож байна. Нэмэрт нь шинэхэн Консул “кнопны шагнал”, “эгчийн бэлэг” гэсэн нэмэлт “тодотгол”-той болж буй бололтой.
Дашрамд дурдахад С.Одонтуяагийн нөхөр мөн 2012 онд Ардчилсан нам сонгуульд ялсны дараахан Газрын тосны газрын даргаар томилогдсон. Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн МАН-ын гишүүн. Түүнийг ийнхүү хамгийн анхаарал татдаг агентлагийн даргаар томилогдоход УИХ-ын гишүүн эхнэрийнх нь нөлөө орсон гэгдэж байсан билээ.
Сэтгэгдэл байхгүй байна
2.KHUNIIG ENGEJ SURDUULEKH YUM UU - Т.Е.Г[59.153.113.218]
TA 2 CH TAARSAN TASARKHAINUUD BNADUU