• Эхлэл
  • Ур чадвартай хүмүүсийг Элчин сайдуудаар томилно

Ур чадвартай хүмүүсийг Элчин сайдуудаар томилно

2016/01/29

УИХ-ын нэгдсэн чуулганаар “Баруун бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит компанийн ОХУ, Хятад улсаас импортолж байгаа цахилгаан эрчим хүчийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн тухай өмнө нь мэдээлсэн.

Үүнээс гадна Монгол Улсаас гадаад улсад суугаа зарим Элчин сайдыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.

БНХАУ-д Улсад суух Элчин сайдаар Д.Ганхуяг, БНАСАУ-д суух Элчин сайдаар С.Цоггэрэл, Унгар улсад суух Элчин сайдаар З.Батбаяр, Бүгд найрамдах Итали улсад суух Элчин сайдаар Ц.Жамбалдоржийг томилох саналыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оруулжээ.

Мөн УИХ-ын гишүүд гадаадад улс орноо төлөөлж буй Элчин сайдуудыг намын харъяалал харгалзахгүй мэргэжлийн ур чадвартай хүмүүсийг томилохыг анхааруулсан байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна