• Эхлэл
  • З.Нарантуяаг ажлаас нь чөлөөлөв

З.Нарантуяаг ажлаас нь чөлөөлөв

2016/01/29

Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад өгчээ.

Түүний өргөдлийг УИХ-ын чуулганы өнөөдрийн буюу нэгдүгээр сарын 29-ны нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.

УИХ-ын гишүүдийн дунд З.Нарантуяагаас асуулт тавих хүн гараагүй тул санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь түүний хүсэлтийг дэмжсэн аж.

Ийн ажлаа өгөх болсон нь З.Нарантуяа УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болсон учир дээрх шийдвэрийг гаргаж байгаа юм байна.

Сонгуулийн тухай шинээр батлагдсан хуульд төрийн албан хаагч УИХ-ын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийнхээ нэгдүгээр сарын 30-наас өмнө ажлаас чөлөөлөгдсөн байх ёстой гэж заасан байна. Тиймээс дээрх асуудалтай холбоотойгоор ажлаасаа чөлөөлөгдлөө.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна