Монголын гэрэл зургийн салбарын түүхэнд нэгэн шинэ хуудас нээж, “Гамма” гэрэл зургийн Монголын анхны галлерей “Хүннү молл”-д үүдээ нээлээ. Энэ жил Монгол улсад гэрэл зургийн салбар үүсч хөгсөний 80 жилийн ой тохиож буй. Гэрэл зурагчид 80 жилийн турш өөрсдийн гэсэн галлерейгүй байсан бол мэргэжил нэгтнийхээ хүсэл мөрөөдлийг биелүүлж “Гамма” гэрэл зургийн агентлагийн захирал С.Цацрал гэрэл зургийн галлерей байгуулжээ.
Энд та бүхэн Гэрэл зургийн талаар халуун яриа өрнүүлж, амтат кофегоор үйлчлүүлэн, холбогдолтой ном сэтгүүлийг үзэж сонирхох боломжтой. Мөн үзэсгэлэнгээ гаргах боломж нээгдэж байгаа юм байна.
Нээлтийн үеэр “Монгол орон ба Монголчууд” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийж, 19-20 дугаар зууны эхэн үеийн монгол түмний аж амьдралын дүр зургийг харуулсан гэрэл зургуудыг дэлгэжээ. Оросын шинжлэх ухааны акадеийн хүн судлал, угсаатны зүйн музейн цуглуулгад байсан бүтээлүүдийг гадаадад байгаа Монголын түүх соёлын холбогдолтой эд өлгийн дурсгалыг эрэх, хайх, олох зорилготой Арт аяллынхан авчирсан байна. Зургуудыг Александр Васильевич Адрианов, Дмитрий Александрович Клеменц, Александр Алексеевич Лушников, Николай Аполлонович Чарушин гээд 1800-аад оны үед амьдарч байсан Зөвлөлтийн гэрэл зурагчин авсан аж.
Сэтгэгдэл байхгүй байна