• Эхлэл
  • Ноён уулын 11 мянган га-г тусгай хамгаалалтад авлаа

Ноён уулын 11 мянган га-г тусгай хамгаалалтад авлаа

2016/02/04

Гацууртын орд, Ноён уулын тусгай хамгаалалтын асуудал УИХ-ын босгыг алхсан ч нэлээд хугацаа үдэж, иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс багагүй шүүмж өрнүүлж байсан. Тэгвэл өнөөдөр Гацууртын орд газрын төрийн мэдлийн хувь эзэмшлийг тогтоохын зэрэгцээ Ноён уулыг хамгаалалтад авах асуудлыг мөн хэлэлцэн баталлаа. Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн 71 хувийн саналаар баталлаа.

Үүнд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уулын 11 мянган га газрыг улсын тусгай хамгаалалтад авч байгаа юм. Харин иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс 78 мянган га газрыг тусгай хамгаалалтад авах ёстой атал ийн талбайг багасгаснаар “Сентерра Гоулд” компанийг Ноён уул орчимд олборлолт явуулах боломж олгож байна гэж шүүмжилж байсан юм.

УИХ хэлэлцүүлгийн шатанд ч УИХ-ын гишүүн Г.Уянга ”Ноён ууланд тусгай зөвшөөрөл эзэмшигч компани 105 тонноор нөөцөө өгсөн байтал Засгийн газар 50 тонноор оруулж ирлээ. Гарцаагүй маш өндөр үнээр “Сентерра гоул”-д өгөх боллоо.. Одоо би Засгийн газарт итгэхгүй байна. Мэргэжлийн байгууллагуудын зүгээс Ноён уулыг байгалийн цогцолбороор нь авч үлдэхийн тулд 78 мянган га талбайг хамгаалалтад авах ёстой. Хилийн цэсийг тогтоох эрхийг Засгийн газарт өгөх юм бол чононд хонь хадгалуулсантай адил хэрэг болно. Алт гаргаж авахад гадаадын хөрөнгө оруулалт шаардлагагүй. Нинжа хүртэл ухаж болоод байна. Цэвдэгт гарцаагүй нөлөөлнө гэж байгаа” гэж шүүмжилсэн.

Гэвч гишүүдийн олонхийн саналаар өнгөрсөн жилээс хойш яригдаж, хэрүүлийн бай болж байсан Ноён уулыг тусгай хамгаалалтад авах тухай асуудал ийн шийдэгдлээ. Үүнийг нэрэн дээрээ тусгай хамгаалалтад авч байгаа боловч нэдэр дээрээ анх санал болгосон талбайг албаар багасгаж Ноён уулын эко системийг алдагдуулах аюул тулгарах нь ээ гэж иргэний нийгмийн байгууллагууд шүүмжилж байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна