Хуваарь ёсоор УИХ-ын намрын чуулган маргааш өндөрлөх ёстой. Харин өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд хоёрдугаар сарын 15-нд УИХ-ын ээлжит бус чуулган зарлана гэж мэдэгдлээ.
Намрын чуулганыг өндөрлөхөөс өмнө УИХ-аар нийт 33 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Үүнээс өнөөдрийн үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар нэр бүхий зургаан хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Үдээс хойшхи хуралдаанаар үлдсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж амжихгүй байх магадлалтай. Мөн чуулганаар хэлэлцэж амжаагүй бусад асуудлууд байгаа учраас ээлжит бус хуралдаан зарлах шаардлагатай гэж УИХ-ын дарга үзжээ.
Сэтгэгдэл байхгүй байна