Сүүлийн жилүүдэд охид бүсгүйчүүд маань гоо сайхандаа ихээхэн анхаарах болсон.
Мөн арьсаа хамгаалах гэж хамаг л сайн гэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа.
Бүтээгдэхүүний хувьд ч гэсэн сонголт ихтэй болсон билээ. Гэвч зарим тохиолдолд гоо сайхны сайн гэсэн бүтээгдэхүүнийг хэрэглээд ч үйлчилгээ өгөөгүй хэмээх нь ч бий.
Тэгвэл охид маань өөрсдийн арьсанд тохирсон бүтээгдэхүүнийг сонгох нь хамгийн зөв алхам болно.
Арьсаа хэрхэн арчилж сайхан болгох тухай зөвхөн ном сонингоос харах бус, мэргэжийн гоо сайханчаас зөвлөгөө авах хэрэгтэй. Ингээд хуурай арьсыг хэрхэн арчлах талаар мэдээлэл хүргэе.
Арьс хуурайших нь маш олон сөрөг нөлөө үзүүлдэг байна. Арьс хуурайшсанаар үрчлээ нэмэгдэх мөн арьсны өнгө үхэх зэрэг сөрөг нөлөөлөл бий болдог байна.
Хуурай арьсны хэв шинж :
Нүхжилт багатай
Амархан гундаж өнгөө алддаг
Мэдрэг буюу амархан улайдаг
Уян хатан чанаргүй
Үрчлээ амархан үүсдэг
Хуурай арьсыг хэрхэн арчлах:
Өдөрт 1-с олон удаа усанд орохгүй байх
Зөөлөн бөгөөд хурц үнэргүй, байгалын гаралтай, эмчилгээний зориулалттай гоо сайхны бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх
Саунд орсоны дараа,усанд орсоны дараа, нүүрээ утсаны дараа гуужуулагч хэрэглэхгүй байх
Нүүрээ угаасны дараа гүн чийгшүүлэгчтэй эсвэл тэжээлээр баялаг тосыг сонгон хэрэглэж, нүүрэндээ сайтар массаж хийдэг байх
Хэт халуун болон хүйтэнд бус чийглэг орчинд байхыг эрхэмлэж, гэртээ чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх
Арьсаа хамгаалахын тулд ахуйн хэрэглээндээ химийн гаралтай юмуу хэт хурц үнэртэй бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх, суурь крем дээр заавал хамгаалах энгэсэг давхар түрхэх
Бүсгүйчүүдийн маань хамгийн том алдаа бол арьс хуурайсан үед гуужуулагч хэрэглэж арьсаа улам хуурай болгодог.
Угтаа бол арьсаа 14 хоног нэг удаа гуужуулдаг байна.
Энэ мэтчилэн бидний мэддэг ч өдөр тутамдаа гаргадаг алдаа нь арьсанд муугаар нөлөөлдөг. Тиймээс арьсаа зөв арчилж, тохирсон бүтээгдэхүүнээ хэрэглэх хэрэгтэй билээ.
Сэтгэгдэл байхгүй байна