• Эхлэл
  • АН, МАН-ын тохироо хийх үү?

АН, МАН-ын тохироо хийх үү?

2016/02/15

УИХ-ын даргын зарласан ээлжит бус чуулган гацаж, УИХ дахь МАН-ын бүлгийнхэн хуралдаанд оролцолгүй гэдийж байна.

Үүнийгээ тэд ээлжит бус чуулган зарлах шаардлагагүй байсан гэж тайлбарлаж байсан ч Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулахыг эсэргүүцэж байгаа гэсэн зорилго тодорхой болов.

Тэд гэхдээ олонхийн бүлэг хуралдаа бүгдээрээ ирвэл бид ч бас оролцвол оролцоно гэсэн байдлаар тайлбарлаж байгаа.

АН-ын гурван гишүүн гадаадад томилолтоор ажиллаж байгаа учраас МАН хуралд оролцохгүй л бол чуулганы ирц хүрэхгүй байгаа юм.

Ийн МАН-ын 22 гишүүн чуулгандаа оролцохгүй Төрийн ордонд сэлгүүцэх зуур УИХ дахь Ардчилсан намын бүлэг спикер З.Энхболдын өрөөнд хаалттайгаар хуралдаж байна гэсэн мэдээлэл гарлаа. Үүний өмнө УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогттой уулзсан гэсэн мэдээлэл байна..

МАН-ын бүлэг Үндсэн хуулийн цэцийн даргыг огцруулах асуудлаар нам, эвслийн бүлгүүд зөвшилцөх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн бололтой.

Дашрамд чуулганаар хэлэлцэх эхний асуудал Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулах эсэх тухай юм. Мөн Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан энэ сарын 22-нд болно. УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар бол ээлжит бус чуулган энэ сарын 26 хүртэл хуралдан өндөрлөх ёстой.

А.АНУ

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна