• Эхлэл
  • Чуулганы нээлтийг 14:00 цаг хүртэл хойшлууллаа

Чуулганы нээлтийг 14:00 цаг хүртэл хойшлууллаа

2016/02/18

УИХ-ын ээлжит бус чуулган өнгөрсөн даваа гарагт нээлтээ хийхээр төлөвлөөд байсан ч гишүүдийн ирц хүрээгүй учраас өнөөдөр болгон хойшлуулаад байсан. Гэвч өнөөдөр 09.00 цагаас эхлэх товтой байсан чуулганы хуралдааныг дахин 14.00 цаг хүртэл хойшлууллаа. Чуулганы нээлтэд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 33, УИХ дахь МАХН, МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс хоёр, ИЗНН-аас нэг нийт 37 гишүүн карт хийж, ирцээ бүртгүүлжээ. Гэвч ирц бүрдэх 39 хүний тоонд хүрээгүй учраас ийнхүү хойшлууд байна.

Ирц бүрдүүлэх ёстой Ардчилсан намын бүлэг 35 гишүүнтэй. Бүлгийн дөрвөн гишүүн гадаадад томилолттой ажиллаж байснаас УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг нар ирж, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Д.Ганбат нар хараахан ирж амжаагүй байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд өмнөхийн адил “Ирц бүрдсэн тохиолдолд чуулганы хуралдаанд оролцоно” гэсэн байр суурь илэрхийлж, өрөөндөө сууцгааж байгаа аж.

 Бие даагч гишүүдээс ганцхан С.Ганбаатар гишүүн иржээ. УИХ-ын даргын зүгээс 14.00 цагийн хуралдаанд ирц бүрдүүлэхийг холбогдох албаныханд анхааруулаад байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна