• Эхлэл
  • Зигмунд Фрейдийн сонирхолтой сорил

Зигмунд Фрейдийн сонирхолтой сорил

2016/02/18

 

Зигмунд Фрейд гайхамшигт сэтгэлзүйч байв. Танд өөрийгөө илүү сайн танихад тань туслах түүний зохиосон сонирхолтой нэгэн сорилыг санал болгож байна.

Энэ сорилын хамгийн гол зүйл нь юу бодож, юу мэдэрч байгаа, санаанд чинь орж ирсэн зүйлээ бодолгүйгээр шударгаар хариулах юм. Зарим асуулуудад ижил хариу байж болох бөгөөд өмнөх асуултандаа хариулалгүйгээр дараагийн асуултыг уншиж болохгүй шүү.

Ингээд цаас үзэг бэлдээд эхэлье.

1. Та далай рүү ширтэж байна. (Таны сэтгэгдэл, нүдээ аниад харсан зүйлээ бичиж болно) 
2. Та ой дотор хөл доорхио харж явна 
(мэдэрч буй зүйлээ бичээрэй).

3. Тэнгэрт цахлай ниснэ (юуг мэдрэв?)

4. Адуун сүрэг (толгойнд тань буусан хамгийн эхний зүйлээ бичээрэй, бодол болох хэрэггүй)

5. Цөлд жижигхэн нүхтэй хана байна, хананы цаана баянбүрд харагдана (та юу хийх вэ)

6. Цөлд явсаар ядарчээ. Зам дээр ваартай ус байна (бодол санаагаа биш харин юу хийхээ бичээрэй)

7. Ойд төөрч явсаар харанхуй болсон хойно гэрэлтэй цонхтой байшин олж харав (чи юу хийх вэ)

8. Эргэн тойрон манан (чи яах вэ)

Бичээд дууссан бол одоо хариултаа уншаад тулгаарай

Хариулт

1. Амьдралд хандах чиний хандлага, сэтгэл хөөрөл, мэдрэмж

2. Гэр бүлийнхэнтэйгээ байхдаа төрдөг мэдрэмж тань 

3. Бүсгүйчүүдэд ханддаг хандлага

4. Эрчүүдэд ханддаг хандлага

5. Амьдралын тань үндсэн утга учир, зорилго. Асуудлаа хэрхэн шийдвэрлэдэг байдал

6. Хань нөхрөө сонгох/сонгосон сонголт 

7. Гэр бүлтэй болоход бэлэн эсэх 

8. Үхлийн тухай өөрийн тань бодол

Зарим хариулт тань танд таалагдахгүй байж болох юм. Гэхдээ та өөрийгөө хуурч чадлаа ч гэсэн толгойнд тань “нуугдаж, эргэлдэж буй” бодлыг хэзээ ч устгаж чадахгүй.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна