• Эхлэл
  • Чуулганы нээлт дахиад л хойшлов

Чуулганы нээлт дахиад л хойшлов

2016/02/18

Хоёрдугаар сарын 15-нд зарлагдсан байсан УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааны нээлт мөн л маргааш болтол хойшлов. Ирц бүрдээгүй нээлтийг өнөөдөр 09.00 цагт эхлүүлэхээр товлоод бүтэлгүйтэж, 14.00 цаг хүртэл хойшлуулсан.  Ээлжит бус чуулганы нээлтэд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 34, МҮАН-аас 2, ИЗНН-аас нэг гишүүн нийт 37 гишүүн ирсэн. Гэвч ирц 39 гишүүнээр бүрдэх ёстой учир хоёр гишүүн “дутаж”, гишүүд маргааш дахин цуглахаар боллоо. Ирц бүрдэхийг хүлээн зуур гишүүд 14:00 цагаас хойш үндсэндээ “чөлөөт” байдлаар үг хэлж, “семинардацгаав”

Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд “семинар”-ыг хааж байгаагаа мэдэгдэж маргааш 09.00 цагт дахин цуглахаар болов.

УИХ дахь МАН-ын бүлэг, мөн Шударга ёс эвслийг бүрдүүлэгч МАХН-аас нэг ч гишүүн ирсэнгүй. Ардчилсан намынхны хувьд гадаадад томилолтоор яваа хоёр гишүүнээ хүлээх, эсвэл бие даагчид болон МҮАН, МАХН-ын гишүүдээс хуралд оролцохыг “горьдох” л нөхцөл үүсэв бололтой.

А.АНУ

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна