УИХ-ын ээлжит бус чуулганыг 14.00 цагт эхлүүлэхээр болж дахин зарласан ч 37 гишүүн ирж ирц хүрээгүй учир УИХ-ын дарга З.Энхболд маргааш 09.00 цагт хуралдааныг эхлүүлэх оролдлого хийх болсноо мэдэгдэв.
Ээлжит бус чуулганы нээлтэд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 34, МҮАН-аас 2, ИЗНН-аас нэг гишүүн нийт 37 гишүүн ирж, УИХ дахь МАН-ын бүлэг, мөн Шударга ёс эвслийг бүрдүүлэгч МАХН-аас нэг ч гишүүн ирээгүй учир хоёр дахь удаагаа зарласан ээлжит бус чуулган нээлтээ хийлгүй дахин хойшлов.
Сэтгэгдэл байхгүй байна