• Эхлэл
  • Чуулган нээлтээ хийлээ

Чуулган нээлтээ хийлээ

2016/02/19

Хэдэнтээ хойшилсон УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт өнөөдөр 10.40 цагт боллоо. Нээлтийн хуралдаан Ардчилсан намын бүлгээс 34, мөн УИХ-ын гишүүн “Шударга ёс” бүлгийн гишүүн Д.Тэрбишдагва, Г.Уянга, Л.Цог, М.Сономпил, ИЗНН-ын гишүүн С.Дэмбэрэл нар ирснээр ирц 39 гишүүний бүрэлдэхүүнтэй бүрдэж УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулганыг нээж, Төрийн дуулал эгшиглэлээ.

Ээлжит бус чуулганы нээлтийг хийсний дараа чуулганыг ердийн үйл ажиллагаанд шилжүүлж УИХ-ын намрын чуулганаар баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсч эхлээд байна. Үүнд Барилгын тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг дагаж гарч буй Нийтийн сонсголын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулиудын эцсийн найруулгыг сонслоо. Ингэснээр эдгээр хуулиуд хэрэгжих бүрэн боломжтой болж байна.

Нээлтийн видео бичлэгийг эндээс харна уу.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна