“Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд БСШУ-ны сайд Л.Гантөмөр ЕБС-иудад “Өсвөр үеийнхний хөлбөмбөг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх тушаалыг 2015 онд гаргасан билээ. Энэ хүрээнд өнөөдөр Монголын хөл бөмбөгийн холбоо, БСШУЯ хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд системтэйгээр ажиллах бөгөөд сургуулийн биеийн тамирын багш нарт албан ёсоор ур чадвар болоод хөлбөмбөгийн спортыг цааш түгээн дэлгэрүүлэх мэдлэгийг эзэмшүүлэх юм.
ЕБС-д хөлбөмбөгийн загвар клүб хичээллүүлэн өсвөр үеийнхний хамрах хүрээг нэмэгдүүлж, шаардлагатай сургалтын гарын авлага, хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжөөр клүбүүдийг хангах баирэх хичээлийн жилд хэрэгжих ахлах ангийн цөм хөтөлбөрийн агуулгад биеийн тамирын хичээлийг сонгон гүнзгийрч үзэхээр тусгаж өгсөн нь энэ хөтөлбөртэй уялдаж цаашдаа дэлхийн хэмжээний мэргэжлийн хөл бөмбөгийн тамирчид бэлтгэгдэх эхлэл болж өгч байгаагаараа онцлогтой юм.
Зорилго: Монгол улсын хэмжээнд бүртгэлтэй дунд сургуулийн хичээлийн программд хөлбөмбөгийн спортыг оролцуулах, сурагчдыг идэвхтэй хөдөлгөөнтэй байлгаж, дэлхийн агуу спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэхэд уг хөтөлбөрийн зорилго оршино. Хүүхэд бүр эрүүл чийрэг бие бялдартай, багаар ажиллах чадвар, хувь хүний хувьд зөв нийгэмших зэрэг ерөнхий боловсролын сургуулийн үндсэн чиг үүрэг буюу боловсролын эрхэм зорилгыг давхар гүйцэтгэж байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна