Самсунг компани MWC 2016 үзэсгэлэн дээр Galaxy S7 болон S7 edge ухаалаг утаснуудыг албан ёсоор танилцуулжээ.
Эдгээр загварууд нь гаднах байдлаараа өмнөх S62-аас онц өөрчлөгдөөгүй, бага зэрэг деталийг шинэчилсэн.
Хамгийн гол 16 мегапикселийн камерыг 12 мегапикселийн 1/2,5 инчийн мэдрэгчтэй камераар сольсон нь ухаалаг утасны зах зээл дээрхи онцгой амжилт гэж үзэж байн. Мөн дэлгэц нь байнга идэвхтэй байх боломжтой бөгөөд түгжсэн ч цаг, хуанли зэрэг мэдээллийг харах боломжтой болжээ. Техникийн үзүүлэлтийн хувьд 8 цөмтэй Exynos 8890 буюу Snapdragon 820-ийн процессороор тоноглогдсоноос гадна үйлдлийн 4 ГБ, санах ойн 32 ГБ-ын хүчин чадалтай. Мөн 200 ГБ санах ойтой microSD картны үүртэй, гарын хээний сканер, NFC чиптэй аж.
Сэтгэгдэл байхгүй байна