Дэлхийн хамгийн том сошиал сүлжээний хувьцаа өссөнөөр Facebook-ийг үндэслэгч Марк Цукербергийн хөрөнгө 5,5 тэрбум долларт хүрч дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын зургаад бичигдсэн байна
Нүүрномын хувьцааны ханш өссөнөөр Блумбергийн Тэрбумтнууд жагсаалтын зургаад Марк Цукерберг бичигдсэн байна.
Нийгмийн сүлжээний Нүүрном 2015 оны 4-р улирлын тайлангаа ллон нийтэд танилцуулсны дараа хувьцаа нь 14%-иар өсч Марк Цукербергийн хөрөнгийг 47 тэрбум долларт хүргэсэн байна.
2015 оны санхүүгийн тайланд дурьдсанаар компанийн 4-р улирлын орлого 52%-иар нэмэгдэж 5,84 тэрбумт хүрч шинэ амжилт тогтоосон бол цэвэр орлого нь хоёр дахин нэмэгдэж 1,56 тэрбум доллар болжээ. 2015 оны эцсийн байдлаар Facebook-ийн орлого 44%-иар өсч 17,93 тэрбум болжээ.
Сэтгэгдэл байхгүй байна